4 сарын 13-нд Осакад нээлтээ хийсэн 2025 Дэлхийн экспод Япончуудын танилцуулж байгаа 5 шинэ бүтээл
1. Далайн давалгаанаас цахилгаан гаргаж авдаг төхөөрөмж
2. Microalgae, түүнийг ургуулдаг биореактор. Microalgae-р юу хийдэг вэ гэвэл ус агаар цэвэршүүлдэг, био түлш бензин хийдэг. Манай бохир ус цэвэршүүлэх байгууламжид их чухал хэрэгтэй юм байна даа.
3. Тунгалаг нарны панел. Тунгалаг нарны панелээр барилгын бүх цонх, гадна фасадыг хийх юм бол цахилгаанаа нарны эх үүсвэрээс хангана гэсэн үг
4. Өөрөөсөө гэрэл гаргаж харанхуйд фосфортдог ургамал гаргаж авсан. Одоогоор хурдан ургадаг тамхины ургамал дээр туршилтаа хийсэн. Яваандаа хэрэв моддыг ийм болгох юм бол гудамжны гэрэлтүүлэг, өрөөний гэрэлтүүлгийг орлож их хэмжээний цахилгаан хэмнэх боломжтой.
5. Хүн угаалгын машин. Газтай усных шиг гэхдээ нүдэнд үл үзэгдэх маш өчүүхэн жижиг бөмбөлгүүд усан дотор үүсгээд тэр нь хүний арьсанд хүрч хагарахдаа тэнд байгаа бохирдолыг унагаах зарчмаар ажилладаг технологитой. Өндөр настай хүмүүс, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг хөнгөвчилөхөөр юм байна. Үүнийг хөгжүүлээд нохой, муур автоматаар угаадаг болчихвол янзтай.
Source: Prime Minister's Office of Japan